Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 1-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 1-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-02-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 1-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -15.0-27.5 градус хүйтэн, бусад нутгаар -13.9-27.2 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Бугатад 0, Цогт, Тооройд -4, Эрдэнэд -5, Алтай, Тонхилд -6 градус хүйтэн, бусад сумдад -7-13 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Дарив, Шаргад -38, Жаргалан, Хөхморьтод -35, Дэлгэрт -34, Тайширт -33 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -14-28 градус хүйтэн, бусад нутгаар -11-25 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 11, Тооройд 6, Бугатад 5 градус дулаан, бусад нутгаар 0-11 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Шаргад -41, Гуулинд -37, Тайширт -36, Тонхил, Хөхморьтод -34, Есөнбулагт -33, Чандмань, Цогтод -32 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Баян-Уулд 4.5 мм, Бугатад 4.0 мм, Тонхилд 2.5 мм, Даривт 2.3 мм, Эрдэнэд 2.1 мм, Төгрөгт 2.0 мм, Жаргалан, Шаргад 1.6 мм, Цээлд 1.3 мм, Тайширт 1.0 мм, Есөнбулаг, Алтайд 0.9 мм, Хөхморьтод 0.8 мм, Гуулинд 0.6 мм, Бигэр, Дэлгэрт 0.3 мм, Халиун, Цогт, Чандманьд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Тоорой тосгонд хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Цээлд 18 м/с, Бугатад 16 м/с, Тоорой, Төгрөг, Цогт сумуудад 14 м/с, бусад сумуудад 6-12 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-4 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2022 оны 1-р сарын 31-ний байдлаар Шаргад 5 см, Алтай, Баян-Уул, Дарив сумуудад 4 см, Тонхилд 3 см, Есөнбулаг, Хөхморьт, Халиун, Эрдэнэд 2 см, Бугат, Бигэр, Гуулин, Жаргалан, Тайшир, Төгрөгт 1 см, Цогт, Цээл, Чандманьд 0 см зузаан, бүрхэц 4-10 балл тогтсон. Говь-Алтай аймгийн нийт нутгийг 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Шаргад 0.19 г/см3 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /